
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна.
Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам” бэстсэллинг номын зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийн удирдагч хатагтай Ц.Оюунгэрэл уригдан оролцож жендер, улстөр, эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвээр яриа өрнүүллээ.
http://facebook.com/54CupsOfCoffee
http://instagram.com/54CupsOfCoffee
http://twitter.com/54CupsOfCoffee
Mar 8, 2020
1 hr 4 min

“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай дугаараа бэлтгэлээ.
Эдийн засаг, улс төр, нийгмийн сэдэвтэй чөлөөт яриаг хүргэсэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд подкастын үндсэн хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн – бидэнтэй хамт кофе уух зуураа бидний “уйтгартай”, “унтаа” яриаг идэвхтэй сонсож, санал сэтгэгдлээ хуваалцаж байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй “54 аяга кофе” подкастыг бид чөлөөтэй сэтгэхийг хүссэн хүн бүрт зориулж байна.
FACEBOOK - http://facebook.com/54CupsOfCoffee
TWITTER - http://twitter.com/54CupsOfCoffee
INSTAGRAM - http://instagram/54CupsOfCoffee
Feb 14, 2020
1 hr 34 min

“54 аяга кофе” подкаст 2020 оны эхний подкастаа та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаарт олон улсад тархаад байгаа Уханийн тахлаас гадна Сонгуулийн тухай хууль, мандат, мөн тэтгэврийн зээл тэглэсэн үйл явдлын эргэн тойрон дахь асуудлыг ярилцлаа. Мөн Хятадад мөрдөгддөг Social Credit System буюу нийгмийн үнэлгээний системийн тухай сэдвийг хөндлөө. Шинэ оны анхны дугаарт улстөр судлаач Болдсайхан, Энхтөр, Мягмарсүрэн, эдийн засагч Долгион нар буюу хостууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.
FACEBOOK | http://facebook.com/54CupsOfCoffee
TWITTER | http://twitter.com/54CupsOfCoffee
INSTAGRAM | http://instagram.com/54CupsOfCoffee
Feb 10, 2020
1 hr 3 min

“54 аяга кофе” подкаст 20 дахь дугаараараа 2020 онтой золгож байна. Өнгөрсөн намрын улс төрийн гол сэдэв – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар энэ дугаарт хөндлөө. Мөн ирэх жилийн улс төрийн календарьт улаанаар тэмдэглэгдэж буй #Сонгууль2020 болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан юм. Ирэх жилүүдийн улс төрийн өнгийг тодорхойлох эдгээр гол хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүнг мэргэжлийн судлаачид хэрхэн харж байна вэ? Мөн энэ онд дотоодод болон гадаадад болсон улс төрийн онцлох үйл явдлуудыг хостууд нэрлэж, ерөнхийд нь тоймлон ярилцлаа.
Подкастын хостууд бас шинэ жилийнхээ талаар ярилцаж, шилдгүүдээ шалгаруулах номинациудаа тодорхойлж амжив. Шилдгийн шилдэгт Төрөө өөрийн нэрээ дэвшүүлсэн бол шилдэг тоймчоор Мийгаа, шилдэг хөтлөгчөөр Долгион тус тус нэр дэвшиж байна. Харин энэ удаагийн дугаарт Малайзаас оролцсон хост Болдоод ямар номинаци ногдсон бол? 😉
Ийнхүү “54 аяга кофе” подкаст 2019 оны отгон дугаараа хүргэлээ. Богино хугацаанд биднийг Шилдгийн шилдэг подкаст болгосон сонсогчдодоо баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе!
Dec 24, 2019
1 hr 3 min

“54 аяга кофе” подкастын хостууд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын нийгэм, улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлож байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд “тарьсан” асуудлын нийгэмд үзүүлж байгаа нөлөөний талаар энэ дугаарт ярилцлаа.
Түүнчлэн сонгууль угтуулан идэвхжиж буй “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тухай, мөн Венесуэл, Украин, Орост ажиглагддаг ижил төстэй хөдөлгөөнүүдтэй харьцуулан ярилцлаа.
Nov 7, 2019
44 min

“54 аяга кофе” подкастын энэ оны 18 дахь удаагийн дугаарт судлаач С.Болдсайхан Токиогоос, харин эдийн засагч Э.Долгион, судлаач Д.Мягмарсүрэн нар Улаанбаатар дахь студиэс оролцов.
Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, мөн шахмал түлш зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Монгол Улсад засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ? Манай улс саарал жагсаалтад орсон нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Шахмал түлшний асуудлыг хэрхэх вэ? Хэрхэн цааш явах вэ? Эдгээр асуултын хариултыг судлаачид ярилцлаа.
Oct 24, 2019
42 min

Нийгмийн давхарга хооронд дээш, доош шилжих, хөрвөх чадвар буюу "social mobility" сэдвийг “54 аяга кофе” подкастын шинэ дугаарт судлаачид сонгон ярилцлаа. Гарал үүслээс үл хамааран нийгмийн доод давхаргаас дээш шилжих хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг, өөрөөр хэлбэл иргэд, нийгмийн бүлгүүд нь хөрвөх чадвар сайтай улс орнуудыг Умард Европын орнууд тэргүүлдэг. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийд хаана явна вэ? Сүүлийн үед ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
Түүнээс гадна мэдээллийн эмх замбараагүй эх сурвалжууд бүхий өнөөгийн орчинд хүлээн авч буй мэдээллээ хэрхэн шүүх, нийгэм, улс төрийн баримжаагаа хэрхэн олж авах тухай сэдвийг хостууд хөндөж байна. Төгсгөлд нь, энэ долоо хоногт олны анхаарлын төвд байх сэдвүүдийг подкастын 17-р дугаарт тоймлосон юм.
http://instagram.com/54CupsOfCoffee
http://twitter.com/54CupsOfCoffee
http://facebook.com/54CupsOfCoffee
Sep 25, 2019
47 min

Байнгын хостуудын нэг судлаач С.Болдсайхан Япон руу буцахаас урьтаж “54 аяга кофе” шинэ дугаараа та бүхэндээ хүргэж байна. Төрж өссөн он цагаас нь хамааран хүн төрөлхтнийг Baby Boomers, X, Y, Z гэхчлэн үеүдэд ангилдаг. Тэгвэл Generational Difference буюу эдгээр үеүдийн гол онцлогууд, тэдгээрийн хоорондох ялгааны талаар подкастын энэ дугаарт ярилцлаа. Тэрчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд өрнөж буй сүүлийн үеийн мэдээлэл, үйл явцын тухай ярилцсан юм.
Sep 13, 2019
46 min

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлаад буцлаа. Түүний айлчлалын үр дүн, тэдгээрийн эргэн тойрон дахь сэдвээр “54 аяга кофе” подкастын хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нар шинэ дугаартаа ярилцаж байна.
Дараагийн хэсэгт хостууд Монгол төдийгүй олон улс дахь сонгуулийн санал худалдан авах үйл явц, түүний үр дүнгийн тухай ярилцсан юм. Судлаач С.Болдсайханы хийж буй эл судалгааны эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа ч монголчуудын хувьд судалгаанд оролцогчдын 14 хувь нь саналаа худалдсанаа хүлээн зөвшөөрсөн нь дэлхийд дээгүүр үзүүлэлтэд тооцогдож байна. Дэлгэрэнгүйг подкастын энэ дугаараас сонсоно уу.
_________
F A C E B O O K
http://facebook.com/54CupsOfCoffee
I N S T A G R A M
http://instagram.com/54CupsOfCoffee
T W I T T E R
http://twitter.com/54CupsOfCoffee
Sep 9, 2019
52 min

“54 аяга кофе” – Улс төр, нийгэм, эдийн засгийн чөлөөт подкастын хостууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн нар студид энэ оны 14 дэх аяга кофегоо уух зуураа улс төрийн намуудын тухай сэдвийг хөндөж байна.
Хүн ам цөөн атлаа монголчууд хэт намчирхдаг шалтгаан, Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд ямар үзэл баримтлалтай болох, юуны төлөө зогсдог зэргийг дэлхийн зарим улс орнуудын улс төрийн намуудын жишигтэй харьцуулан ярилцлаа.
Sep 6, 2019
1 hr 7 min
Load more
